ЭХ АНГИЙН БАГШ

ДОРНОД АЙМГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАР, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨГӨӨГӨӨР ХАНГАНА.

САЙХАН АМРААРАЙ.

2016-06-30 17:03:05

САЙХАН АМРААРАЙ.

Зуны зугаатай өдрүүдээ бүтээлч, идэвхтэй, дурсамжаар дүүрэн, аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсье. 8 дугаар сард нэрийн блогоор уулзацгаая. Сайхан амарцгаагаарай.

 

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“САЙН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИ” УРАЛДААНЫ ТУХАЙ

2016-06-23 14:22:47

“САЙН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИ” УРАЛДААНЫ ТУХАЙ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2015 оны А/41 тушаалын дагуу Дорнод аймагт "Хичээлийн сайн технологи бүртгэх, түгээн дэлгэрүүлэх” ажлыг зохион байгуулан ерөнхий боловсролын сургуулиас ирсэн 132 хичээлийг интернэтэд байршуулан БСГ-ын арга зүйн зөвлөл шалгаруулалт хийн 24 хичээлийг улсын уралдаанд оролцуулахаар явуулж байгаа болно.НЭРС

Ангилал : САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2016-06-14 15:24:32

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН  ХЭРЭГЖИЛТИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ  

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн багаас та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. СТХ-ийн эцсийн тайлангаа цэгцлүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

ҮҮНД:

1. Сургууль бүрээс эцсийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тус тусад нь гарын авлагад заасны дагуу хүлээн авч төслийн ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.

2.Үйл ажиллагааны тайланг хүлээн авахдаа задгай мэдээллийг Arial 11, хүснэгтэн доторх мэдээллийг Arial 10-аар мөрийг тэгшлүүлэн нэгэн ижил жигдлэн бичүүлсэн байх

3.Сургуулиуд үйл ажиллагааны тайланг 6-8 хуудаст багтаах, зурган мэдээлэл нь 4-8 зураг байх ба зургандаа тайлбар бичиж хүснэгтэд байршуулсан байх

4.Мэргэжилтнүүд эцсийн тайлангаа нэгтгэхдээ WORD-оор өгөх ба форматыг сургуультай адил шаардлагыг хангасан байх ба тухайн аймгийн төслийн тооноос хамааран 8-10 хуудаст багтаан бичнэ.

5.Эцсийн тайланг 6 сарын 20-22-ны хооронд төслийн нэгжид илгээсэн байна.

6.Тайланг дараах хаягаар цахим хэлбэрээр илгээнэ үү. (jalbuu.naran@gmail.com)

 

                                                                                   Төслийн ажлын хэсэг

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХУВИЙН ХЭРГИЙН ТАТАН АВАЛТЫН ТУХАЙ

2016-06-04 09:42:07

ХУВИЙН ХЭРГИЙН ТАТАН АВАЛТЫН ТУХАЙ

Нэгдүгээр ангийн сурагчдын хувийн хэргийн хэвлэлтийн байдал яамнаас шалтгаалахгүйгээр удааширч байгаа тул захиалга өгсөн боловч хүлээн аваагүй аймаг, сургуулиуд 9-10 сард татан авах  талаар сургуулиудад мэдээлэл хүргэнэ үү.Захиалгын данс өөрчлөгдөж байгаа тул шинээр захиалга хийхгүй байхад анхаарна уу.Захиалга хийсэн баримтаа хадгалж байгаад, зар хүргэсэн үед хувийн хэргийг татан авна.

  Ч.Ганцэцэг: Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтэс, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Утас: 266295,Цахим хаяг: gantsetsegch@mecs.gov.mn, Хаяг: Засгийн газрын III байр, 419 тоот

 

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХУВИЙН ХЭРГИЙГ ХӨТЛӨХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ

2016-06-03 13:59:56

ХУВИЙН ХЭРГИЙГ ХӨТЛӨХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн даргын баталсан Бага ангийн хувийн хэргийг хөтлөх талаар гарсан зөвлөмжийг хүргүүлж байна. Зөвлөмжийн дагуу хувийн хэргийг хөтөлнө үү. ЗӨВЛӨМЖ

Ангилал : ТУШААЛ ШИЙДВЭР | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, БАГШ НАРТ

2016-06-02 20:14:47

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, БАГШ НАРТ

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сайн туршлага, бүтээлч санаачилгыг түгээн дэлгэрүүлэхээр улирал тутам “Багшийн сайн туршлагын сан” бүрдүүлж байгаа тул  орон нутаг, үндэсний хэмжээнд түгээх шаардлагыг хангасан багш 6 дугаар сарын 5-ны дотор мэдээллээ ирүүлнэ үү. БҮРТГЭЛ

Ангилал : БАГШ НАРЫН ТУРШЛАГА | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“САЙН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИ” УРАЛДААНЫ ТУХАЙ

2016-06-02 12:02:38

“САЙН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИ” УРАЛДААНЫ ТУХАЙ

”Сайн хичээлийн технологи” уралдааныг БМДИ-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/41 тоот тушаалаар батлагдсан “Хичээлийн технологийг боловсролын технологийн үндэсний санд бүртгэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны удирдамж” уралдааны журмын дагуу зохион байгуулав. Уралдаанд нийт 132 хичээл, үйл ажиллагааны бичлэг ирсэн бөгөөд бага боловсролын 42 багш оролцов. Үүнд: Монгол хэл-9, математик-10, хүн ба байгаль-6, хүн ба нийгэм-1, дүрслэх урлаг-технологи-6, иргэний боловсрол-10 ирсэн. Багш нарын бичлэгийг боловсрол, соёлын газрын фейсбүүкт байршуулсан тул ирүүлсэн DVD,CD- ээ авч болно. ДҮГНЭЛТ

Ангилал : УРАЛДААН ТЭМЦЭЭН | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨД СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХНИЙ БИЧ

2016-06-02 11:45:26

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨД СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХНИЙ БИЧИЛТЭД АНХААРАХ ЗҮЙЛ

        Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох тухай” 112 дугаар тушаалаар батлагдсан журмын заалтыг баримтлана.

Дөрөв. 1.1.... суурь, бүрэн дунд боловсролын тухайн түвшний жилийн эцсийн сурлагын амжилтын дундаж хувь, түүнд харгалзсан дүнгийн жагсаалтыг анги удирдсан багш гаргаж, зөвхөн тухайн суралцагч, эцэг эхэд танилцуулан гарын үсэг зуруулсан байна гэсэн заалтыг үндэслэн

o    Суурь боловсролын түвшинд (2012-2013 оны хичээлийн жилд 6 дугаар ангид суулийн үсрэлт болсон тул)7-9 дүгээр ангийн сурлагын дүнгийн дундаж,

o    Бүрэн дунд боловсролын түвшинд 10-12 дугаар ангийн сурлагын дүнгийн жилийн эцсийн дүнг дундажлан боловсролын гэрчилгээ, үнэмлэхний дүнг бичнэ. ДЭЛГЭРЭНГҮЙ

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД

2016-05-26 09:46:34

ТӨСЛИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД

“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайланг 5 дугаар сарын  3 дугаар 7 хоногт  ирүүлэх хугацааг 2015-2016 оны бага боловсролын багш нарын хүрээнд зохион байгуулах ажлын хуваарьт оруулан 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Bumtuya.miniih.com  хаягаар хүргүүлсэн билээ. Тиймээс 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд багтаан үр дүнгийн тайланг ирүүлнэ үү.

 

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАСАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ

2016-05-25 08:13:16

ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАСАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ

(Шалгалтын материал засах багш нарын тоогоор хувилна.)

5, 9, 12 дугаар ангийн бүх хичээлийн хувьд шалгалтын сэдэв даалгавар нь 2 хэсгээс тогтож байгаа бөгөөд сонгох хэлбэрийн хариулттай даалгаврууд нь 1-2оноотой. Задгай хэлбэрийн хариулттай даалгаврууд нь хүнд хөнгөний зэргээс хамааран харилцан адилгүй оноотой байна.

Нэгдүгээр хэсгийн сонгох хариулт бүхий даалгаврын хувьд:

Сурагч нь өөрийн хамгийн “зөв” гэсэн хариуг сонгож шалгалтын материалын  хамгийн ард байх Сонгох даалгаврын хариулт гэсэн хүснэгтийн “Хариултаа тэмдэглэх хэсэг”гэсэн хүснэгтэд бичиж тэмдэглэнэ. 5-р ангийн сурагчдын хариултыг шалгагч багш энэхүү хүснэгтэд хуулж бичнэ. Хариултаа тэмдэглэх хэсэгт бичигдсэн хариултыг Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулна. 

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй