ЭХ АНГИЙН БАГШ

ДОРНОД АЙМГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАР, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨГӨӨГӨӨР ХАНГАНА.

СУРГАЛТ

Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын анхааралд

2016-04-20 20:20:10

ЭХНИЙ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫН АНХААРАЛД

2015-2016 оны хичээлийн  жилд эхний жилдээ багшаар ажиллах эрх аван ажиллаж байгаа багш нарын сургалт 5 дугаар сард дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. Бага ангийн багш нарын сургалт 5 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тул хугацаандаа бүрэн хамрагдана уу. Багш нар үндсэн сургалтад хамрагдахын өмнө заавал онлайн сургалтадаа хамрагдсан байна. НЭГДСЭН ХУВААРЬ

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН ТУХАЙ

2016-04-13 18:11:07

СУРГАЛТЫН ТУХАЙ

Жайка байгууллагын сайн дурын ажилтан Хиками Наоко багш 4 дүгээр сарын 14, 18-ны өдрүүдэд 1-5 дугаар ангийн багш нарт тус бүр 1 цаг 30 минутын сургалттай. 4 дүгээр сарын 14-ны өдөр 5 дугаар ангийн багш нарт 10-1130, 4 дүгээр ангийн багш нарт 13-1430, 3 дугаар ангийн багш нарт 15-1630  цагуудад  тус тус  зохион байгуулна. 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 дугаар ангийн багш нарт 10-1130, 1 дүгээр ангийн багш нарт 13-1430 цагуудад сургалттай. Сургалтаар Япон улсаас ирсэн 3 туршилтын багаж, хэрэглэгдэхүүний талаар танилцуулна. Сургалт Боловсрол, соёлын газрын 101 тоотод явагдана. Багш нар сургалтадаа хугацаандаа бүрэн хамрагдана уу.

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН МАТЕРИАЛУУД

2016-04-08 14:54:56

СУРГАЛТЫН МАТЕРИАЛУУД

 

“Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчдын мэдлэг, чадварыг математикийн хичээлээр үнэлэх арга зүй” сургалтыг зохион байгуулсан багш Н.Ганзаяа Б.Мөнхцэцэг нарын хичээлийг танилцуулж байна. СУРГАЛТЫН МАТЕРИАЛ-3, СУРГАЛТЫН МАТЕРИАЛ-4СУРГАЛТЫН МАТЕРИАЛ-5,  СУРГАЛТЫН МАТЕРИАЛ-6

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“СУРЛАГЫН АМЖИЛТЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, СУРАЛЦАГЧДЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР ҮНЭЛЭХ

2016-04-07 19:14:06

“СУРЛАГЫН АМЖИЛТЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, СУРАЛЦАГЧДЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ”СУРГАЛТ ЯВАГДЛАА.

Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төвөөс ЕБС-ийн бага боловсролын багш нарт зориулсан “Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчдын мэдлэг, чадварыг математикийн хичээлээр үнэлэх арга зүй” сургалт 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Хэрлэн сумын 12 дугаар сургуульд  амжилттай зохион байгуулагдав. Сургалтыг тус төвийн захирал Г.Батболд, Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах сургуулийн математикийн багш Н.Ганзаяа, Амгалан цогцолбор сургуулийн сургалтын менежер Мөнхцэцэг, Дорнод их сургуулийн багш Б.Хулан нар зохион байгуулсан. Г.Батболд багшийн зохион байгуулсан хичээлийг танилцуулж байна. Удахгүй бусад сургагч багшийн материалыг танилцуулах болно. СУРГАЛТЫН МАТЕРИАЛ-1, СУРГАЛТЫН МАТЕРИАЛ-2

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТЫН ТУХАЙ

2016-04-01 20:08:11

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТЫН ТУХАЙ

2016-2017 оны хичээлийн жилд 1-5 дугаар анги даан ажиллах багш нарын  сургалт 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдана. Энэхүү сургалт нь тухайн өдрийн 9 цагаас 1, 5, 6, 8, Шинэ хөгжил цогцолбор сургууль дээр зэрэг зохион байгуулагдана. Сургалтын хөтөлбөр, багш нарын нэрсийг танилцуулж байна. Сурагчдын улирлын амралтаар зохион байгуулагдаж байгаа тул багш нарыг хугацаанд нь бүрэн хамруулна уу. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХАМРАГДАХ БАГШ НАРЫН НЭРС

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2016-03-29 18:14:55

 СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Бага ангийн сурагчдын 3 дугаар улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан дараах 2 сургалтыг 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.

1. Эхний сургалт нь бага боловсролын шинэчлэлийг дэмжих нийгэмлэгээс “Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчдын мэдлэг, чадварыг математикийн хичээлээр үнэлэх арга зүй” сургалтыг 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд  9-18 цагт Хэрлэн сумын 12 дугаар сургуульд зохион байгуулагдана. Энэхүү сургалт 20,000 төгрөгийн төлбөртэй, 86 багш хамрагдахаар нэрээ ирүүлээд байна.

2. Хоёр дахь сургалт нь 4 дүгээр сарын 6-ны өдөр 2016-2017 оны хичээлийн жилд 1-5 дугаар анги даан ажиллах багш нарын сургалттай. 1-р анги даан ажиллах багшийн сургалт “Шинэ хөгжил” цогцолбор бага сургуульд,  2-р анги даан ажиллах багшийн сургалт 1 дүгээр сургуульд, 3-р анги даан ажиллах багшийн сургалт 8 дугаар сургуульд, 4-р анги даан ажиллах багшийн сургалт 5 дугаар сургуульд, 5-р анги даан ажиллах багшийн сургалт 6 дугаар сургуульд явагдах бөгөөд сургалт 9 цагаас эхэлнэ. Иймд бага ангийн бүх багш нарыг сургалтад бүрэн хамруулна уу. 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2016-03-23 20:32:44

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Бага боловсролын шинэчлэлийг дэмжих нийгэмлэгээс ЕБС-ийн бага боловсролын багш нарт зориулсан “Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчдын мэдлэг, чадварыг математикийн хичээлээр үнэлэх арга зүй” сургалтыг сурагчдын 3 дугаар улирлын амралтаар буюу 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд  9- 18 цагт Хэрлэн сумын 12 дугаар сургуульд зохион байгуулагдана. Сургалт 2 өдөр зохион байгуулагдах бөгөөд сургалтын төлбөр 20,000 төгрөг. Сургалтын хөтөлбөр, оролцогчдын нэрсийг танилцуулж байна. НЭРС    ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

5 ДАХЬ ЖИЛИЙН БАГШИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ТУХАЙ

2016-03-10 20:00:41

 5 ДАХЬ ЖИЛИЙН БАГШИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ТУХАЙ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 3-4 дүгээр сард зохион байгуулах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5 дахь жилдээ ажиллаж буй багш, эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж буй зарим ажилтны мэргэжил дээшлүүлэх  үндсэн сургалтын хуваарийг, оролцогчдын нэрсийн хамт хүргүүлж байна. Жич: Энд онлайнаар болон нэмэлт бүртгэлд бүртгүүлж бүртгэл нь баталгаажсан бүх багш, ажилтны бүртгэл /1, 5,10 жил болон жилийн ангилалгүй/  байгаа. Одоо нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэдгийг багш нартаа уламжилна уу. НЭРС, СУРГАЛТЫН ХУВААРЬ

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2016-02-24 14:28:17

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Бага боловсролын шинэчлэлийг дэмжих нийгэмлэгээс ЕБС-ийн бага боловсролын багш нарт зориулсан “Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчдын мэдлэг, чадварыг математикийн хичээлээр үнэлэх арга зүй” сургалтыг сурагчдын 3 дугаар улирлын амралтаар зохион байгуулах тул сургалтад оролцох багш нарынхаа нэрсийг 3 дугаар сарын 7-ны өдөр өгнө үү. Сургалт 2 өдөр зохион байгуулагдах бөгөөд сургалтын төлбөр 20,000 төгрөг. Сургалтын хөтөлбөрийг танилцуулж байна. ХӨТӨЛБӨР

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ" ТӨСЛИЙН СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-02-03 18:35:25

БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ" ТӨСЛИЙН СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сургалтыг Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 103 тоот ангид 2 дугаар сарын 2–ны өдөр зохион байгуулсан ба сургуулийн тэтгэлгийн эхний шатны сонгон шалгаруулалтын дүн, сайн төслийн жишээ ба төсөл сонгогдоогүй нийтлэг шалтгаан, сургамж, эхний шатанд төсөл нь хэрэгжих 6 дугаар сургуулийн “Хүүхдийн хөгжилд бидний дэмжлэг” төсөл, Чулуунхороот сумын сургуулийн “Сонгодог урлаг-Төгөлдөр сурагч” төсөл, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн “Хэмнэл” төсөл, Хөлөнбуйр сумын сургуулийн “Нүүдэлчин баргын-Номч багачууд” төсөл, Сэргэлэн сумын “Унаган нутгаараа аялж мэдлэг бүтээцгээе” төсөл, Баянтүмэн сумын “Уламжлалт тоглоом, ухаалаг хүмүүжил” төслүүдийн танилцуулах мэдээлэл хийж, мэдээлэл бүрийн дараа асуулт, хариулт, ярилцлага явуулж, тухай бүрт нь саналаа солилцов. 

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй