ЭХ АНГИЙН БАГШ

ДОРНОД АЙМГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАР, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨГӨӨГӨӨР ХАНГАНА.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

"ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨР ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТУХАЙ

2016-09-23 17:10:37

"ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨР ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТУХАЙ

Эрүүл мэндийн газартай хамтран Хэрлэн сумын  ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүнс, орчны эрүүл ахуй, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээг хийх удирдамжийг хүргүүлж байна. Удирдамжийн дагуу хүнс нийлүүлэгч байгууллагатай хийсэн гэрээ, хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэргийг  хуваарьт өдөрт бэлэн байлгахыг хүсье. Удирдамжийг хавсаргав. 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ТЭРГҮҮЛЭХ БАГШ МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ БАГШ НАРЫН АНХААРАЛД

2016-09-21 08:55:38

ТЭРГҮҮЛЭХ БАГШ МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ БАГШ НАРЫН АНХААРАЛД

БСШУ-ын сайдын 2013 оны а/305 дугаар тушаалын 3.1 болон 3.2.2.2-т заасны дагуу тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй багш нь өөрийн арга зүй технологоо олон нийтэд танилцуулсан байх шаардлагатай билээ. Өмнө жилүүдэд тэргүүлэх багш" мэргэжлийн зэрэг горилогчид www.teacher.sur.mn сайтад материалаа тавьж байсан боловч чанарын шаардлага хангахгүй байсан тул энэ жил мэргэжлийн зэрэг горилж буй багш нарт зориулсан сэргээн сануулах сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтыг 2016 оны 9 сарын 22-ны өдөр 9.00-12.00 цагт хийх төлөвлөгөөтэй байна. Иймд танай байгууллагаас "Тэргүүлэх багш" мэргэжлийн зэрэг шинээр авах буюу сунгуулах хүсэлтэй багш нарын судалгаагterguuleh.xlsx файлаар 9 сарын 21-ний 14.00 цагийн өмнө bbimba3579@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Жич: Багш нарын тоо 20-оос хэтэрсэн тохиолдолд зохион байгуулалтын арга хэмжээ авна. Дурьдсан цагт бүртгэлээ ирүүлээгүй багш нарыг сургалтад хамруулах боломжгүйг мэдэгдье. СУДАЛГАА

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

2016-09-19 15:39:00

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Энэ хичээлийн жилд манай аймгийн ерөнхий боловсролын 17 сургуульд“Боловсролын чанарын шинэчлэл”төслийн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” нь 91641170 төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжих бөгөөд  9 дүгээр сарын 16-ны өдөр төслийн 80 хувийг буюу 73312936 төгрөгийг сургууль бүрийн нэмэлт санхүүжилтын данс руу шилжүүллээ. Төслийн дунд шатны тайлан ирүүлсний дараа 20 хувийг шилжүүлэх болно. Сургууль бүрийн төслийн санхүүжилтыг танилцуулж байна. Сургуулийн удирдлагууд болон багш нартаа төслөө амжилттай хэрэгжүүлэхийг хүсье. САНХҮҮЖИЛТ

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

1-Р АНГИЙН СУРАЛЦАГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2016-09-19 11:33:45

1-Р АНГИЙН СУРАЛЦАГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэл боловсруулахтай холбогдуулан мэдээлэл, санал авах тухай албан тоотыг үүгээр хүргүүлж байна. БСШУСЯ-д нэгтгэн хүргүүлэх тул өгсөн загварын дагуу үндэслэл сайтай мэдээллийг  гарган 9 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхийг хүсье. МЭДҮҮЛЭЛ ИРҮҮЛЭХ ХҮСНЭГТ

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2016-09-14 13:59:59

ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын хэлтсээс ирүүлсэн зөвлөмжийг танилцуулж байна.1 дүгээр анги даан ажиллаж байгаа багш нар дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллана уу. Зөвлөмжийн хэрэгжилтэд сургалтын менежер хяналт тавин ажиллахыг хүсье. ЗӨВЛӨМЖ

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА АНГИЙН СУРАХ БИЧГИЙН ТАЛААР

2016-09-12 21:42:41

БАГА АНГИЙН СУРАХ БИЧГИЙН ТАЛААР

Бага ангийн сурах бичгийн судалгааг авч нэгтгэлээ. Аймгийн хэмжээнд 2 дугаар ангийн 100 сурагчдад сурах бичиг дутаж байгаа бөгөөд БСШУСЯ-д хүсэлт тавьсан боловч одоогоор улсын хэмжээнд дахин нэмэлтээр нийлүүлэх нөөц сурах бичиг байхгүй байна. Бусад ангийн сурах бичгийг дараах байдлаар орон нутагтаа зохицуулалт хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1, 4, 5 дугаар ангийн сурах бичгийг Боловсрол, соёл, урлагийн газраас авна. 2, 3 дугаар ангийн сурах бичгийн нөөц БСУГ-т байхгүй тул Flower сургууль 3 дугаар ангийн сурах бичгийг Чойбалсан сумын сургуулийн номын сангаас, бусад сургуулиуд 1 дүгээр сургуулийн номын сангаас, Шинэ хөгжил цогцолбор сургууль 5 дугаар ангийн сурах бичгийг 8 дугаар сургуулийн  номын сангаас тус тус авна. Сургуулиуд сурах бичиг авсан сургуулийн номын санчтай гэрээ хийж энэ жилдээ ашиглаад хичээлийн жилийн эцэст буцаан өгнө. 1, 4, 5 дугаар ангийн сурах бичгийг 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд нярав Г.Мөнх-Эрдэнээс авна уу. СУРАХ БИЧГИЙН ХУВААРЬ

 

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА БОЛОВСРОЛЫН МЭРГЭЖИЛТНИЙ 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАХ ХУВААРЬ

2016-09-09 14:18:56

БАГА БОЛОВСРОЛЫН МЭРГЭЖИЛТНИЙ 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАХ ХУВААРЬ

Сургалтын  талаар баримтлах бодлого, стандартад  суурилсан боловсролын тогтолцоог  хөгжүүлэх, эрүүл, аюулгүй, ээлтэй орчин хүртээмжтэй үйлчилгээг бий болгох, хүүхэд бүрийн хөгжилд суурилсан бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш  нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.  2016-2017 оны хичээлийн жилд  доорх хуваарийн дагуу сургуулидад очих ба багшийн хичээл, үйл ажиллагаанд ажиглалт хийх, хүүхэд бүрийн ахиц, амжилт, хөгжлийн үр дүнг судлан, зөвлөгөө өгч ажиллана.

Сайн хичээл үйл ажиллагаа нь анги тус бүрт 2 удаа нийт 10 удаа зохион байгуулагдах бөгөөд тухайн хуваарийн дагуу "Лхагва" гараг бүрийн 11 цагаас явагдах тул багш нар тухайн сургууль дээр 10 цаг 50 минутад очсон байна. Багш нар хичээл, үйл ажиллагааны хөтөлбөртэй 2 хоногийн өмнө танилцсан байх шаардлагатай.

 ЗАН-ийн ажлыг тухайн сургуулийн секц хариуцан туршлага түгээн дэлгэрүүлэх, уулзалт зөвлөгөөн хэлбэрээр зохион байгуулна. Сумдын сургуулиудад БСГ-ын зөвлөн туслах арга зүйн баг очиж ажиллана. АЖИЛЛАХ ХУВААРЬ

 

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

КАБИНЕТ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ БАГШИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2016-09-08 16:43:37

КАБИНЕТ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ БАГШИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2016-2017 оны хичээлийн жилд шинээр кабинет гэрчилгээжүүлэх хүсэлтийг  сургуулийн  ажлын хэсгийн дүгнэлтийн хамт 9 дүгээр сарын 25-ны дотор,  "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэжлийн зэрэг авах багшийн материалыг журмын дагуу бүрдүүлэн ажлын хэсгийн дүгнэлтийн хамт 10 дугаар сарын 1-ний дотор сургалт, судалгаа арга зүйн албанд ирүүлнэ үү. ТЭРГҮҮЛЭХ, ЗӨВЛӨХ

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2016 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН СЭДЭВ ЗАРЛАГДЛАА.

2016-09-07 15:03:08

 

2016 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН СЭДЭВ ЗАРЛАГДЛАА.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “Хүүхдийн төлөвшил, хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, арга зам” сэдвийн хүрээнд зохион байгуулагдахаар болсныг мэдэгдье.

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН АЖЛЫН ХУВААРЬ

2016-09-06 16:14:36

                      БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН АЖЛЫН ХУВААРЬ
2016-2017 оны хичээлийн жилд бага боловсролын багш нарын хүрээнд зохион байгуулах нэгдсэн ажлуудыг танилцуулж байна. Та бүхний шинэ хичээлийн жилийн сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Багш нартаа танилцуулна уу. НЭГДСЭН АЖЛЫН ХУВААРЬ

Нийтэлсэн : Bumaa | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй