ЭХ АНГИЙН БАГШ

ДОРНОД АЙМГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАР, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨГӨӨГӨӨР ХАНГАНА.

Стресс (сэтгэлийн дарамт)-ын талаарх зарим мэдээлэл

2014-01-24 15:33
 

Стресс (сэтгэлийн дарамт)-ын талаарх зарим мэдээлэл

 Сэтгэл тавгүйтэл, гэеүрэл, ядаргаа зэргийн үндэс

Стресс юунаас үүсдэг вэ? Энэ нь бие махбодийн байгалиас заяасан өөрийгөө хамгаалах эсэргүүцэл дархлаа юм. Стресс гэдэг нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай нөхцөл байдал гарах үед, гадны дайралт довтолгооноос хамгаалах шаардлагатай үед, эсвэл гэнэтийн аюултай байдалд хариу үйлдэл хийхэд бие махбодь бэлэн байдалд шилжих үзэгдэл юм. Стресс нь амьдрал дээр элбэг тохиолддог бөгөөд тодорхой хэмжээний стресстэй байх нь сайхан амьдрахад тодорхой хэмжээгээр тус нэмэр болдог. Нөгөө талаар сэтгэл санааны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нэг хүчин зүйл ч болдог.

Амьдралын туршид тохиолдох үй түмэн тэмцэл, өөрчлөлтөд хариу нөлөө үзүүлэгч энэхүү стресс удаан хугацаагаар үргэлжлэх юм бол эрүүл мэндэд олон муу үр дагавар авчирдаг. Илүү ямар ч хүч энерги зарцуулах боломжгүй болтлоо ажиллах, дээд тушаалын ажилтандаа дарамтлуулах, ажил бизнес нь уналтад орох, гэр бүлд таагүй зүйл тохиолдох нь сэтгэл тавгүйтэл, аюул занал болон тусч сэтгэлийн дарамтад оруулдаг байна. Энгийн багахан ч гэлээ өөрчлөлтөөс болж стресс үүсдэг. Гэвч заримдаа энэ өөрчлөлт сайн талтай байсан ч ялгаагүй стрессд орох үе байдаг. 

Энэ нь тухайн өөрчлөлт болон тухайн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээнээс хамаардаг. Ижил нөхцөл байдалд байгаа хүмүүсийн зарим нь бага, зарим нь ихээр стресстэх үе байдаг. Стрессээ тайлах өөрийн гэсэн аргатай байхгүй бол энэ нь өвчин үүсгэх юм уу өвчнийг даамжруулах үндэс болно. 

Стрессээс болж сэтгэл тавгүйтэх, гэеүрэх, зүрх базлах, хүмүүстэй харьцах харьцаа муудах, ходоод өвдөх, нуруу бүсэлхийгээр өвдөх, ядрах, амьсгаадах, таргалах буюу турах, өтгөн хатах, гүйлгэх, толгой өвдөх, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Стрессийг ялан дийлэхийн тулд нэгдүгээрт, ямар үед стресстээд байгаагаа мэдэж авах, хоёрдугаарт, стресс тайлах аргыг сонгох хэрэгтэй. Тухайлбал, стресст оруулаад байгаа хүн, үйл явдлаас зайлсхийх арга болон стрессийн эсрэг хэрэглэдэг аргаа солиод үзэх хэрэгтэй.

• Таньд захирагддаггүй, цаг агаар мэтийн зүйлсийн тухай санаа зовох хэрэггүй.

• Таныг стресст оруулж болох алив нэг явдалд дээд хэмжээгээр бэлтгэлтэй бай.

• Бусадтай зөрчилтэй байдаг бол түүнийгээ аль болох арилгах тал дээр анхаар.

• Найз нөхөд, гэр бүл болон мэргэжилтнээс зөвлөгөө хүс.

• Гэр болон ажил дээрээ аль болох бүтэх боломжтой ажлыг төлөвлөж бай.

• Биеийн тамираар хичээллэ.

• Бясалгал юм уу залбирал сайн нөлөө үзүүлдэг.

• Хэсэг бүлгээрээ биеийн тамираар хичээллэж, нийтийн баяр цуглаанд оролцож, сонирхсон зүйлээ хийж стрессээ тайл. 

• Өөрийн хийх чадлаас илүү их зүйлийг хийхийг битгий оролд.

• Гарч буй өөрчлөлт нь аюултай зүйл биш харин нэг төрлийн сайн сайханд хүрэхийн төлөөх үйл явц хэмээн хүлээж авч сур.

БНСУ-ын “Эрүүл мэндийн нэвтэрхий толь”-оос

Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (46) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл